Уругвай улстай мал бүртгэлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-12-22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төлөөлөгчид Дорнын Бүгд Найрамдах Уругвай улс (ДБНУУ)-ын Мал аж ахуй, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Маттос Коста тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим хурал зохион байгуулан ажиллав.

ДБНУУ нь Үндсэн хуулиараа уул уурхайн үйл ажиллагааг бүрэн хориглосон, зөвхөн хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуур, аялал жуулчлал, экспортоороо эдийн засгаа хөгжүүлж, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн улсуудын нэг юм. 12 сая гаруй сайн үүлдрийн үхэртэй бөгөөд жилд зөвхөн БНХАУ-д л гэхэд 400 мянган амьд үхэр импортолж байна. ДБНУУ нь АНУ, Европын Холбоо, Япон, БНХАУ гээд олон орны томоохон зах зээлүүдэд сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, амьд мал болон бусад төрлийн экспортыг тогтворжуулсан ХАА-н салбарын арвин туршлагатай улс билээ.

 

Цахим хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар баталсан Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах Засгийн газрын тогтоолын хүрээнд Уругвайн талтай нягт хамтран ажиллах, малыг бүртгэлжүүлэх, мөшгөх тогтолцоог бий болгоход туршлага солилцох, мэргэжлийн баг ажиллуулах, эрдэм, шинжилгээ, мэргэжлийн байгууллага хоорондын хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр яамд хооронд Харилцан ойлголцох санамж бичгийг шинэчлэн байгуулав.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.