Хуурамч гүйлгээгээр нэр бүхий банкны ажилтан 360 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэг гарчээ
Үйл явдал
/
2022-12-23

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өнгөрсөн Даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний 18:15 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд "Манай ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банканд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.