Д.Амарбаясгалан: Төрд ДАРГА гэсэн нэр томъёог ашиглахгүй. БАГИЙН АХЛАГЧ гэж нэршинэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-24

УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий этгээдийн компани төрийн тендерт ордоггүй байх зохицуулалт хийж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. 

Тэрбээр "УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа бол тэдний харилцан хамаарал бүхий этгээд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүс төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдийн газарт удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх зохицуулалт хийх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийг УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайдаар ажиллаж байх хугацаанд хамаарал бүхий хүн нь төрд удирдах ажил хийхгүй. Мөн үүнээс хойш ДАРГА гэсэн нэршлээс татгалзах ёстой гэсэн  шинэ хандлагыг бий болгож байгаа юм. Засгийн газраас Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан. Шинээр хяналтын агентлаг бий болгосон. Үүнээс хойш монгол төрд дарга гэсэн нэршлээс салах ёстой. Багийн ахлагч, ахлах мэргэжилтэн гэсэн нэршлээр зургаан бүтэцтэй агентлаг ажиллана" гэв. 

Энэ үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулж байна. Тодруулбал, 

Үргэлжлүүлэн "Улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг даруй баталж, асуудлыг цэгцэлнэ.

Мөн олон нийт төрөөс тодорхой хэдхэн зүйлийг шаардаж байгаа. Үүний хамгийн эхэнд шударга ёсыг шаардаж байна. Дараа нь тэгш боломжийг ард иргэдэд олгохыг шаардаж байгаа юм. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар бүх шатны үйл ажиллагаандаа шударга байх зарчмыг баримтална. Ард иргэддээ тэгш боломжийг олгох зарчмыг баримтлан ажиллана" хэмээн мэдээлэл хийх үеэрээ хэлэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.