Нийслэлийн зам, талбайд үүссэн халтиргаа, гулгаатай холбоотой асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
- Зам дээр цацаж буй давсны хэрэгцээг бүгдийг нь дотоодоос хангадаг уу, эсвэл импортоор оруулж ирдэг үү?
- Зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс болон тусгай зориулалтын бодис гэсэн хоёр төрлийн зүйл цацдаг.
Давсны хувьд дотоодоос буюу аймгуудаас ирж буй нуурын давсыг ашиглаж, нөөцөө хангадаг бол тусгай зориулалтын бодисыг импортоор оруулж ирдэг юм.
Харин зам талбай дээр цацах зориулалт бүхий тусгай бодисыг манай улс ОХУ болон БНХАУ-аас импортолдог.
- Одоогийн байдлаар хэчнээн тонн давс, бодис нөөцөлсөн байгаа вэ?
- Арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 4,250 тонн давс, 2,000 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байна. Давс бодисыг цацах ажлыг нийслэлийн хэмжээнд 18 тохижилт үйлчилгээний компани явуулдаг.
Түүнээс гадна Хот тохижилтын газар, дүүргүүд, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн зэрэг 17 компани давс бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажлыг хийдэг бөгөөд тус компаниудад өөрсдийнх нь худалдаж авсан давс бодисын нөөц бий.
Тиймээс давс, бодис ямар нэг байдлаар доголдож, тасалдахгүй буюу хангалттай хүрэлцэх хэмжээнд байгаа.
- Зарим иргэн нийслэлийн зам, талбайг энэ жил илүү их мөстсөн байгааг шүүмжилж байна. Үүнд Та ямар тайлбар хэлэх вэ?
- Халтиргаа гулгаатай холбоотой энэ асуудал жил бүр л гардаг. Үнэндээ яг одоо зам дээр халтиргаа гулгаа үүсгээд байгаа зүйл нь автомашинуудын яндангийн ус шүү дээ.
Түүнээс давс, бодис нь өөрөө цас, мөсийг хайлуулах зориулалттай. Бодисын нөлөөгөөр цас, мөс хайлсан бол хатах эсвэл асфальтдаа шингэнэ үү гэхээс эргэж хөлдөхгүй.
Нийслэлээс цас орсон үеүдэд бодис, давсыг хангалттай хэмжээгээр цацаж байгаа. Харин цас ороогүй үед зөвхөн машины ачаалал их байдаг уулзварууд, сүүдэртэй хэсгүүд болон өгсүүр хэсгүүд дээр дээр дурдсантай холбоотой халтиргаа гулгаа үүсдэг. Тиймээс эдгээр газарт ихэвчлэн цацаж байна. Ингэхдээ замын хөдөлгөөн сийрэг үеүдэд буюу шөнийн 00:00-04:00 цагийн хооронд тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд ажиллаж байна.
Түүнээс биш Улаанбаатар хотын зам бүхэлдээ мөстөж, хөлдсөн зүйл байхгүй.
-
16 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин