УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:
Авлигатай, хулгайтай хулгайч, авлигач хүмүүс тэмцэж чаддаггүй юм байна, нэр цэвэр хүмүүс авлигатай тэмцдэг юм байна. Тэмцэхдээ бид эрхзүйт төрийг дээдлэх ёстойн хувьд хуулийн хүрээнд тэмцэх ёстой. Өнөөдөр хуульчид өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлж та нарт хүч өгье, хулгайг илрүүлж, хариуцлага хүлээлгэхэд дэмжлэг үзүүлье хэмээн бидэнтэй нэгдэж буйд бид талархаж байна.
Хуульч О.Батхүү:
ХҮН нам хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт эдийн засгийг хамгаалж улс орныхоо ирээдүйг харсан үйл ажиллагаа явуулж чадаж байна гэж үзэж буй учраас хуульчдын төлөөлөл болж ХҮН намд элслээ. Түүнчлэн, өнөөдөр нийгмийг бухимдуулаад байгаа хулгай, авлигатай тэмцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж хамтран тэмцэх улс төрийн хүчин бол ХҮН нам юм байна гэсэн итгэл үнэмшил төрөөд байна.
Бид хэдий болтол хойш сууж хэн нэгний ард үлдэх юм бэ? Аль болгон би л болж байвал болоо, манай гэр бүл болж байвал бусад нь хамаагүй гэж амиа бодож суух вэ? Ардчилал, шударга ёс иргэдийн оролцоонд суурилж биеллээ олж байдаг. Бид фэйсбүүк, твиттерын араас мянган гоё зүйл яриад нийгэм өөрчлөгдөхгүй, авлига үгүй болохгүй, хулгай арилах шийдэл гарч ирэхгүй.
Гадаад дотоодод төгсөж ирээд төрийн болон хувийн байгууллагад 10-20 жил ажилласан туршлагатай, гэр, биеэ зассан 20 гаруй хуульчдын төлөөлөл бид нийгмээ засаж залруулахад зайлшгүй оролцож, хувь нэмрээ оруулах ёстой гэж үзээд ХҮН намтай нэгдэж, хамтдаа энэ хулгайн араас явахаар сэтгэл, зориг шулуудаад байгаа юм.
-
15 цаг 57 мин
-
16 цаг 7 мин
-
21 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин