Өвөрмонголын “ТЭНГЭРЛИГ АЯН” ТББ-аас Сонгинохайрхан дүүргийн 100 хүүхдэд БЭЛЭГ ГАРДУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-25

Өвөрмонголын “ТЭНГЭРЛИГ АЯН” төрийн бус байгууллагаас зорилтод бүлгийн айл өрх, хүүхдүүдэд туслах аянаа эхлүүлж Сонгинохайрхан дүүргийн 100 өрхийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа. Тус төрийн бус байгууллага нь хүүхэд багачууд, айл өрхөд туслах сайн санааны аянг сүүлийн найман жил уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын үед Дархан-Уул аймгийн зорилтод бүлгийн 100 өрхөд 1 сарын хүнс олгож байсан. Нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн Тэнгэрлэг аян ТББ-ын "Өгөх нь авахаас илүү ерөөлтэй" аяны сурвалжилгыг хүргэж байна!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.