Түүхэндээ анх удаа Хөгжлийн банк болон “Нүүрсний хулгайн” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болов
Үйл явдал
/
2023-01-03
Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаас хяналтын сонсголуудыг эрчимжүүлж байна.

2022 онд Улсын Их Хурал түүхэндээ анх удаа Хөгжлийн банкны асуудлаар болон “Нүүрсний хулгайн” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол, Улсын дээд шүүхийн шүүгчид болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсгол,  зэрэг хяналтын сонсголуудыг холбогдох Байнгын болон Түр хороодоос зохион байгууллаа.

 

    Түүнчлэн, Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын, Дэд, Түр хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсгүүд байгуулагдан, нийслэл болон аймаг, сумдад ажилласнаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, хуулийн ямар заалт хэрэгжихгүй, амьдралд нийцэхгүй байна, бусад хуулийн ямар заалттай зөрчилдөж байна гэдгийг тодрууллаа. Зарим ажлын хэсэг үйл ажиллагаагаа дуусгавар болгон санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгч шийдвэрлэсэн бол зарим ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.13.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.