ЭМД-ын шимтгэл 66,000₮, НДШ сард 74,250₮ болж нэмэгдлээ
Үйл явдал
/
2023-01-03
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан Нийгмийн Даатгалын болон Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт оржээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Орлогын тасгийн дарга О.Нямсүрэнгээс тодруулахад "Нийгмийн Даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ бодогддог.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр НДШ-ийн хувь нь хэвээрээ ч хэмжээ өөрчлөгдөж байна.

Сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

НДШ хувиараа төлдөг хүүхдээ асарч буй ээжүүдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5%-аар буюу 34,375 төгрөгийг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550,000 төгрөгөөсөө 13.5%-аар шимтгэлээ төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин 56,700 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.