Хурлын эхэнд дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн 2022 онд ахмадуудынхаа хөгжил хамгаалал, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьсан. Тэрбээр “Баянгол дүүргийн Ахмадын хороо, түүний Хөгжлийн төв нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, тухайн жилд 33 төрлийн ажил үйлчилгээ нийлүүлэхээр төлөвлөж, 2 ажил нэмэлтээр гүйцэтгэсэн. Үүнээс 34 ажил 100 хувь, 1 ажил 50 хувьтай буюу оны эцсийн байдлаар төлөвлөсөн ажлаа манай хамт олон 98.6 хувийн гүйцэтгэлтэй биелүүллээ. Мөн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 90,5 хувьтай “Бүрэн хангалттай” үнэлэгдэж ажлаа тайлагнаж байна” гэсэн юм.
Мөн илтгэл тайландаа Баянгол дүүргийн Ахмадын хорооноос 2022 онд хэрэгжүүлсэн 8 онцлох ажлаа танилцуулсан. Үүнд:
- Ахмадын хорооны төвийн “Мэргэжлийн үйлчилгээний мэргэжлийн алба” байгуулснаар ахмадууд эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн сэргээн засах эмчилгээ гээд өөрт шаардлагатай үйлчилгээг авдаг болсон.
- “Мэдээлэл үйлчилгээний цахим төв” кабинетыг шинээр байгуулж, арга зүйч багш өдөр тутмын сургалт, үйлчилгээг явуулдаг болсон.
- Ахмадын хороо түүний Хөгжлийн төв нь Герентологийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Ахмадуудын эрүүл наслалт-амьдралын чанарыг дээшлүүлье” сарын аяныг зохион байгуулсан.
- Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар улс орон даяар зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд ажлын комисс байгуулан тусгай төлөвлөгөө гаргаж, нийт хороодын ахмадын салбар зөвлөлүүдийн дунд болзолт уралдаан зарлаж ахмадуудыг идэвхтэй хамруулсан.
- Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай хамтран "Ахмадаа хүндэтгэе" арга хэмжээг 5 удаа 18000 гаруй ахмадыг хамруулан зохион байгуулсан.
- Дүүргийн 34 хороотой хамтран Ахмад настнуудын дунд "Авьяастан ахмадууд" урлагийн үзлэгийг зохион байгуулж, 3600 гаруй ахмадад Гала тоглолтоо толилуулсан.
- Ахмадын хорооны даргын 2022 оны 01 тоот албан даалгавраар “Хороодод Мэргэжил сонирхлын бүлгүүд байгуулах тухай” шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөнд ахмадууд нэгдэж “Нэг ахмад - Нэг мод тарья” уриан дор нийт 25000 гаруй мод тарих зорилт тавин ажиллаж байна хэмээн онцоллоо.
Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Манлайлагч Ахмадын салбар зөвлөл, Манлайлагч ажилтан, Манлайлагч сонгуульт ажилтан, Манлайлагч Үйлчилгээний ажилтаныг шалгаруулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
-
15 цаг 15 мин
-
20 цаг 58 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин