Баянгол дүүргийн оны онцлох хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2023-01-03
Мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган бусдыгаа манлайлсан Баянгол дүүргийн “Оны Онцлох” хүүхдүүдийг Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал нар өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ


Үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаруулсан бөгөөд ерөнхий боловсролын төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 23 сургуулиас 63 материал ирснээс Оны Онцлох Тамирчин хүүхэд, Оны Онцлох авьяаслаг хүүхэд, Оны Онцлох Бүтээлч хүүхэд, Оны Онцлох Оюунлаг хүүхэд, Оны Онцлох Манлайлагч хүүхэд, Оны Онцлох хүүхэд, Оны Онцлох түүх, өв соёлоо дэлгэрүүлэгч хүүхэд, Оны Онцлох хүмүүнлэг хүүхэд, Оны Онцлох байгаль хамгаалагч хүүхэд, Оны Онцлох өөрөө удирдах байгууллагын онцлох хүүхэд гэсэн 10 төрлийн номинацид оны онцлох хүүхдүүдээ шалгаруулсан юм.

Энэ үеэр Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар дүүргийн 2022 оны онцлох хүүхдээр шалгарсан нийт хүүхдүүддээ баяр хүргээд “Оны өмнө өөртөө тавьсан зорилгодоо хүрч, амжилт гаргасан та бүхэндээ Шинэ оны мэнд хүргэе. Манай дүүргийн хувьд залуу, хүүхэд ихтэй. Та бүхэн эдгээр хүүхдүүдээс урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ шалгаран шилдэг нь болсон байна. Дүүргийн хувьд 2022 онд сургуулийн орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох тал дээр анхаарч олон ажил хийсэн. Ирж буй онд ч бид энэ тал дээр анхаарна. Цаашлаад хүүхдүүдийг сурч боловсрох бүх нөхцөлөөр хангахын тулд сургалтын орчныг сайжруулахад анхаарал хандуулна. Мөн бид хүүхдүүдэд усан спортын боловсрол олгоход анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн “Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ болон дүүргийн Биеийн тамир, спорт хорооны Усан спорт сургалтын төвд хүүхдүүдээ сургаж эхэлнэ” гэдгийг онцолсон юм.

Мөн БГД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал “2022 онд цар тахлын улмаас хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажилласан бол 2023 онд хүүхэд хөгжлийн чиглэлд анхаарч ажиллана” гэдгийг хэллээ.  

 БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

  • 13 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Б.Наранхишиг,
  • 19 дүгээр сургуулийн 9г ангийн Г.Ундрал,
  • 10б агийн сурагч Б.Есүй,
  • 40 дүгээр сургуулийн  9в ангийн Б.Эрхбаяр,  5б ангийн А.Намуун,
  • 51 дүгээр сургуулийн 7а ангийн З.Эмүжин, 7а ангийн С.Мишээл,
  • 73 дугаар сургуулийн 12а ангийн Б.Азхүү,
  • 113 дугаар сургуулийн 11а ангийн Ч.Хүчитбаатар,
  • 141 дүгээр сургуулийн 10а ангийн М.Эрдэмсүрэн, 11а ангийн Г.Аззаяа,
  • Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 10-1 ангийн Б.Амгаланбаатар, 12-6 ангийн Ж.Сэрчмаа, 10-1 ангийн Э.Анударь, 9-13 ангийн Б.Бат-Эрдэнэ, 12-1 ангийн Г.Мөнххүслэн, 4-11 ангийн Б.Гэгээнжаргал,
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 11-7 ангийн Н.Намуун,
  • Монгени цогцолбор сургуулийн 12б ангийн Б.Оргил,
  • Эрхэт Эрдэм бүрэн дунд сургуулийн 8а ангийн О.Түвшинбаатар нар тус тус шалгарсан юм.

Мөн Нийслэлийн “Оны Онцлох хүүхэд”-ээр дүүргийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Г.Аззаяа шалгарлаа.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХДЭЭР  

  • 141 дүгээр сургуулийн 10а ангийн М.Эрдэмсүрэн
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн сурагч Н.Намуун шалгарсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.27.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.