Эмгэг Судлалын Үндэсний Төв 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа.
ЭСҮТ-ийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Уянга хурлыг нээж хэлсэн үгэндээ төвийн хувьд он солигдох мөч бол өнгөрсөнөө цэгнэж, ирээдүйгээ төлөвлөж, цаашид анхаарах асуудалдаа хэлэлцдэг. Өнгөрч буй оны гүйцэтгэсэн ажлын үр дүн, алдаа оноо, үр бүтээмжтэй ажилласан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсдын ажил бүтээлийн ололт амжилт идэвх зүтгэлийг дүгнэн, ирэх оны зорилго зорилтоо тодорхойллоо. Мөн 2022 оны эмгэг судлалын ололт амжилтаас дурдвал.
- Үндсэн үйл ажиллагааны хүрээнд эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, конференци, эмч нарын зөвөлгөөг чанартай хийж гүйцэтгэлээ.
- Эмгэг судлалын үндэсний төв үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандарт нэвтрүүлэн баталгаажилтаа хүлээн авлаа.
- Монгол Улсад анх удаа хавдарын “PATHCOME” системийн “ONCORE PRO” бүрэн автомат будгийн аппаратыг нутагшуулан үйл ажиллагааг жигдрүүлэх иммуногистохимийн маркерын шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн оношийг баталгаажууллаа.
- 2022 онд эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА УРОПАТОЛОГИ” сэдвээр олон улсын хурлыг Канад, Герман, Орос, Япон, Солонгос болон Монголын эмч нартай хамтран зохион байгууллаа.
- ISO 15189:2015 стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
- Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр онцгой анхаарч 2022 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгээс бий болсон орлогоос нийт ажилчдадаа цалин, урамшууллыг цаг хугацаанд олгож, нийт ажилчдын цалинг 3 үе шаттайгаар 5-25 хувиар нэмэгдүүлж, давсан орлогоос 1.2-4.3 сая төгрөгийн цалингийн урамшууллыг олгож, нийгмийн баталгааг хангах, дэмжих зорилгоор 1 удаагийн тэтгэмжээр 800.000 мянган төгрөгийн тэтгэмжийг олгож тус тус ажиллаа.
Тайлангийн хурлын төгсгөлд оны шилдэг ажилтанууд болон Эрүүл мэндийн яамны шагнал, Монголын залуучуудын холбооны шагналаар шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсаддаа баяр хүргэлээ.
Эрүүл мэндийн яамны жуух бичгээр
Эс судлал эрт илрүүлгийн албаны эс судлаач О.Цолмон
Монголын Залуучуудын Холбооны шагналаар
Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр аж ахуйн нярав Ж.Оюун-Эрдэнэ
Тэргүүний залуу цол тэмдэгээр эмгэг судлалын туслах ажилтан З.Чинбаатар
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2022 оны шилдгийн шилдгээр:
Шилдэг эмгэг судлаач эмч – Тэргүүлэх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч, клиникийн профессор М.Пагамдулам
Шилдэг менежер – АУ-ы доктор, Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Должинсүрэн
Шилдэг судлаач - Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч, АУ-ы доктор О.Энхээ
Шилдэг лабораторийн техникч – Эд, эс судлалын лабораторийн техникч Т.Оюун-Эрдэнэ
Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн – Молекул генетикийн лабораторийн технологич Г.Ариун-Үйлс
Шилдэг эмнэлгийн ажилтан – Жолооч Ж.Ганзориг
Орон нутгийн шилдэг эмгэг судлалын тасаг нэгжээр – Т.Баттүвшин эрхлэгчтэй Увс аймгийн эмгэг судлалын тасаг, Ц.Ихбаяр эрхлэгчтэй Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмгэг судлалын тасаг тус тус шалгарлаа.
-
15 цаг 14 мин
-
20 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин