Энэ хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулах ажлыг ҮСХ зохион байгуулдаг. Бид үндэсний хэмжээнд 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал асуулгыг явуулсан. Энэ удаагийнх хоёр дахь том санал, асуулга болох нь ээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ард иргэдийн оролцоог хангах, иргэдийнхээ дуу хоолойг сонсохдоо мэргэжлийн, шинжлэх ухаанч байдлаар тэднийг төлөөлөх түүврийг сонгож чадаж байна уу гэдэг чухал учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. УИХ-аас түүвэр сонгох процесс олон нийтэд нээлттэй, арга зүй маргаангүй байх ёстой гэдэг чиглэлийг бидэнд өгөөд байгаа.
Маргааш буюу нэгдүгээр сарын 4-нд Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал болж 100 гаруй эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд цугларч өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн нэгдүгээр сарын 18-нд улстөрийн намууд болон ТББ-ын оролцоотой улстөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулна" гэв.
"Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" тогтоолыг гаргах болсон дөрвөн гол үндсэн зорилго бий. Иргэдийн оролцоог хангах, төрийн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, ямар асуудал тулгамдаад байгааг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, энэ асуудалтай холбоотойгоор иргэдийг мэдээ, мэдээллээр хангахыг зорьж байгаа тухай УИХ-ын Тамгын газраас хэлэлцүүлэгт танилцууллаа.
-
15 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин