Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахад ₮40 тэрбум төгрөг хэрэгтэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-05

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Орхоны хөндийд хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "1990 оноос хойш Орхоны хөндийд хот байгуулах гурван удаагийн судалгаа хийсэн байдаг. Хамгийн анх 2001-2002 онд, үүний дараа 2008-2010 онд, сүүлийнх нь 2022 онд Нийслэлийн барилга, хот байгуулалтын хүрээлэнгээс хийсэн.

Эдгээр судалгаанд үндэслэн дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг өргөн барьсан гэж ойлгож байгаа.  Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, олон жилийн турш хийсэн томоохон судалгааны үр дүнгээс Монголд хоёр дахь том хотыг байгуулах шаардлага гарсныг харж болно. 

Цаашид Засгийн газрын онцгой анхаарах шаардлагатай хоёр асуудал байна. 

  1. Тогтоолын төслийн 2.1 дэх заалтад тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах талаар бичсэн байна. Үүнийг хурдан шийдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат сум, Хотонт сум, Өгий нуурыг тусгай хэрэгцээнд яаралтай оруулах хэрэгтэй.
    Бүтээн байгуулалт эхлээгүй байхад газар олгоод дуусчихдаг асуудал өмнө нь гардаг байсан. Энэ алдааг давтаж болохгүй. 
  2. 2023 оны улсын төсвийг батлахдаа Эдийн засгийн хөгжлийн сайдын багц дээр зураг төсөв, ТЭЗҮ-д зарцуулах зориулалтаар 40 гаруй тэрбум төгрөгийг тусгасан. Тус хөрөнгөөс Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахад тодорхой хувийг зарцуулах шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.