УБТЗ-ын албаны дарга С.БАТДӨЛИЙГ баривчилж, гэртээ нуусан 7,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ хураан авчээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-07

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт хуулийнхан нэгжлэг хийж, нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул мөнгийг хураан авч, түүнийг цагдан хорьсон байна. Түүнийг 2023.01.05-06-нд шилжих шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "УБТЗ-ын дарга нар болгоомжтой байгаарай. Дараагийн ДЭЛБЭРЭЛТ эхэлнэ шүү" хэмээн анхааруулсан. Тэгвэл дээрх хэргийн эзний тухай мэдээлэл Ерөнхий сайдад очсон тул ийнхүү баривчлах ажиллагаа явуулсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.207.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.