2023 онд хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлд 224 ширхэг автобус оруулж ирнэ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-07

Өнгөрсөн онд хийсэн гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 15-нд шинээр 100 автобус оруулж ирэх юм. Эдгээр автобус одоо Эрээний хил дээр ирсэн байгаа. Бэлтгэл ажил буюу гаалийн бүрдүүлэлт зэргийг гүйцэтгэгч компаниуд нь хариуцах юм. Мөн дээрх гэрээний хүрээнд хоёрдугаар сард 124 автобус оруулж ирэх ёстой ба ойрын хугацаанд нийтдээ шинээр 224 автобус оруулж ирнэ гэсэн үг. Шинээр автобус орж ирсний дараагаар хуучин автобуснуудыг үе шаттайгаар ашиглалтаас гаргана. Одоогоор нийслэлийн хэмжээнд 2009 онд үйлдвэрлэгдсэн 270 гаруй автобус байгаа. Уг автобунууд нь 100 хувь үйлчилгээнд явахгүй байгаа бөгөөд оношилгоонд тэнцээгүй тохиолдолд үе шаттай хасаж байна" хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсуурь хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.