Шүүхээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан 147 этгээдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 15 чиглэлийн сургалтад хамруулжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжилтийг хангадаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад2022 онд ирсэн 147 хүнээс компьютерын хэрэглээгээр 13, цахилгаанчнаар 10, сантехникчээр 6, гагнуурчнаар 8, тогоочоор 5, худалдагчаар 13, авто засварчнаар 4 этгээдийг сургажээ. Мөн санхүүгийн мэдээлэл олгох сургалтад 5, барилгын засал чимэглэлийн сургалтад 3, мужаанаар 7, хүнд машин механизмаар 5, гар урлал 7, ерөнхий боловсролын сургуульд 17, бичиг үсгийн чадвар олгох сургалтад 4, үсчин гоо сайханчаар 13, бусад чиглэлээрх сургалтад 27 этгээдийг сургалтад хамруулжээ.
Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг сургалтад хамруулснаар цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр урьдчилан сэргийлж, хамрагдсан сургалтын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явах нөхцөлийг бүрдүүлж байгаа давуу талтай юм.
-
15 цаг 13 мин
-
15 цаг 23 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин