" ШАТАР" сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн амжилттай болж аваргууд тодорлоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол улсын шатрын холбоотой хамтран зохион байгуулж буй Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэсэн бөгөөд нийт 5270 гаруй шатар сонирхогчид оролцсоноос шигшээ тоглолтод эрэгтэй 104, эмэгтэй 36 шатарчин тунан үлдээд байсан юм. Тамирчид Швейцарь системээр найман өрөг тоглож шигшээ тоглолт нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн бол, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр эзэлж, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус эзэллээ.

Эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байрыг эзэлсэн бол Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр эзэлж, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

 

Эхний гурван байранд шалгарсан эмэгтэй, эрэгтэй оролцогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангасан юм. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.