Хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 иргэн зорчсон
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-10

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн 2023 оны 01 дүгээр сарын 08-нд нээгдэж, хоёр улсын хооронд иргэд зорчиж эхэлсэнтэй холбоотойгоор 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Замын-Үүд-Эрээн боомтоор нийт 370 орчим иргэн зорчин гарсанаас 222 монгол иргэн, 148 хятад иргэн гарсан байна.

Харин эсрэгээрээ БНХАУ-аас нийт 143 зорчигч Монгол Улсад ирсэнээс  58 нь монгол иргэн, 85 нь хятад иргэн байна. Хил нээгдсэн эхний өдөр хоёр улсын хооронд 513 иргэн зорчсон байна.

"Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хилээр өдөрт 300 хүн гарах журамтай. Харин БНХАУ-аас ирж байгаа зорчигчдоор асуумж бөглүүлнэ.Монгол улсад ирэхээс 48 цагийн өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариуг асуумж дээр бичих шаардлага тавин ажиллаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.