"ХЗБХ"-ын даргад Б.Энхбаярыг нэр дэвшүүллээ
Үйл явдал
/
2023-01-10
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг МАН-ын бүлгийн дэд даргаар сонгож, ХЗБХ-ны даргад Б.Энхбаярыг нэр дэвшүүлжээ

УИХ дахь Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо(ХЗБХ)-ны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсонтой холбогдуулан ХЗБХ-ны даргад гишүүн нэр дэвшүүлэх

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар олонхын саналаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал сонголоо. ХЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал дэмжигдлээ. Уг асуудлыг байнгын хорооны маргаашийн хурлаар эцэслэн шийднэ.

 

Офтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.

 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Засгийн газарт хандаж

 

Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болсон

Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын холболтууд дуусаагүй учир яаралтай дуусгах

Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учир үйл ажиллагааг түр зогсоогоод үнийг бууруулах чиглэл өглөө" хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.243.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.