Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Төрийн албан хаагчдыг ӨНДӨР ЦАЛИН АВДАГ болгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулсны дараа дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Энэ хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй байгаа төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана.  Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжиж баталж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Энэ бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын зарчим болж очих ёстой. Ингээд бүх юм цэгцэрнэ гэж бодож байгаа. Цоо шинэ 30 жилийг эхлүүлэх нь л бидний хамгийн чухал зүйл шүү" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.18.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.