2022 ОНД ТАНЫ ЗОРИЛГО ХЭДЭН ХУВЬТАЙ БИЕЛСЭН БЭ?
Шинэ он айлчлан ирэхэд бид өнгөрсөн оноо дүгнэж, шинэ оноо төлөвлөдөг. Улиран одож буй оноо дүгнэхэд сэтгэлээр унах хүн цөөнгүй. Зорилгоо төлөвлөсөн тэмдэглэлийн дэвтэр бараг шинээрээ эсвэл бүтээсэн мөрөөдлийн самбарууд нь хаа нэгтээ тоосонд дарагдсан байх жишээтэй. Хэн нэгэн “Энэ онд юу хийж бүтээв дээ?” гэж асуувал нэлээн бодсоны эцэст бид хариултаа олох байх. Харин дотроо “Би энэ цаг хугацааг яг юунд зарцууллаа” гэж өөрөөсөө эрэл хайгуул хийдэг.
АНУ-д хийгдсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 41% нь шинэ ондоо зорилго, төлөвлөгөө боловсруулдаг. Тэдгээрийн 9% нь л он дуустал төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг байна. Үүнээс үзэхэд бид оны эхэн үед л шинэ зорилго, төлөвлөгөөндөө санаа зовнидог бололтой.
ТЭГВЭЛ 2023 ОНЫ ЗОРИЛГОО ХЭРХЭН ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ ВЭ?
Шинэ он гэдэг үг хүн бүрд зорилго, мөрөөдлийнхөө ард гарч чадсан, хүчирхэг, шинэ “Би”-гээр төсөөлөгдөж, хийе гэж бодож, хүсэж явдаг бүх зүйлсээ төлөвлөгөөндөө буулгахад хүргэдэг. Эсвэл зарим нь хэн нэгний зорилгыг хуулах ч тохиолдол байна. Нийгэм ийм хүнийг л хүсдэг гээд нийгмийн хэм хэмжүүрт тоогдох зорилгууд тавих нь ч элбэг.
Гэвч таны зорилго юун дээр үндэслэж гарвал зөвхөн танд зориулсан зөв зорилго, зөв төлөвлөгөө болох вэ? Үүнийг тодорхойлох олон арга, эх сурвалжууд байдаг ч “Амьдралын 8 тойрог” аргачлалыг ашиглах нь илүү оновчтой юм.
Энэхүү аргачлалыг хэрэгжүүлэхийн тулд та өөртөө 10-хан минут зарцуулаад дараах алхмуудыг туршаад үзээрэй.
- Та дээрх зурагт харагдаж байгаа 8 талбар бүхий өөрийн тойргийг зураад, яг энэ мөчид энэ тойргууд таны хувьд 10-аас хэдэн оноо авахуйц байгааг бодитоор үнэлж, харгалзах тойрогт тоонуудыг цэглэнэ.
- Тавьсан цэгүүдээ холбоод харахад аль талбар илүү хүрээ томтой, аль талбар илүү дотогшоо байгаа нь харагдана.
- Бүх тойргийг үнэлж дууссаны дараа хамгийн бага оноотой талбаруудад та ирэх оныхоо зорилго, төлөвлөгөөг тусгах хэрэгтэй.
Хэрэв та аль нэг талбартаа илүү төвлөрвөл нөгөө талбаруудаа ямар нэг байдлаар орхигдуулж магадгүй. Ингэснээр амьдралын тэнцвэр алдагдаж, аль нэг талбар дээрээ өндөр амжилттай байсан ч тэрхүү амжилт таны амьдралд хангалттай эерэг үр нөлөөг үзүүлэхгүй байж болзошгүй. Иймд амьдралын талбаруудаа тэнцвэртэй авч явж байж та өдөр тутамдаа сэтгэл хангалуун, өөдрөг, бүх зүйлдээ ахиц дэвшил гаргах суурь боломжийг бүрдүүлэх юм.
ТОЙРГОО ҮНЭЛЧИХЛЭЭ. ХАРИН ИРЭХ ОНД БАГА ТАЛБАРУУДАА ХЭРХЭН АХИУЛАХ ВЭ?
Та дотроо янз бүрийн зорилгууд төсөөлсөн байсан ч, тойрог дээрх онооноосоо шалтгаалаад таны төлөвлөөгүй зорилгууд бий болсон байж магадгүй… Ямар ч байсан ирэх онд анхаарах ёстой амьдралын талбарууд тодорлоо. Одоо уг талбаруудын оноог ахиулах ямар зорилгууд дэвшүүлэх вэ? Юуг, яаж хийх вэ? буюу хийх боломжтой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай.
Таныг талбар бүр дээрээ 3-5 алхам бүхий зорилгууд бичсэн гэж таамаглая. Уг 5 зорилгоо хэрэгжих боломжтой эсэхийг нягталъя. Та зорилго нэг бүрээ уншаад, дараах асуултуудад хариулах шийдэл байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай. Жишээ болгож 2 зорилго дээр хариуллаа.
№ |
Жишиг асуултууд |
Эрүүл мэнд талбар |
Гэр бүл талбар |
Жишээ 1: Жингээ 10 кг бууруулахын тулд онлайн дасгалын ангид орох |
Жишээ 2: Гэр бүлийн хүнтэйгээ сард 1 удаа болзох |
||
1 |
Ямар үр дүн гаргавал уг зорилгыг биелсэнд тооцох вэ? |
30 минут алхахад амьсгаадахгүй болох |
Үл ойлголцол багасаж, бие биеийнхээ үгийг таслалгүй сонсож чаддаг болох |
2 |
Энэ зорилго тоогоор илэрхийлэгдэх үү? |
Жин 65 кг болох |
12 удаагийн болзоо |
3 |
Ямар хугацаанд зорилгоо дүгнэх вэ? |
Сард 1 кг бууруулах, сар бүр энэ тоогоо хангаж байгаа эсэхээ дүгнэх |
Сар бүр |
4 |
Надад уг зорилгыг биелүүлэх бодит цаг хугацаа бий юу? |
Бий. Өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө 30 минут дасгал хийх |
Бий. Сар бүрийн 3 дах долоо хоногийн бямба гаригт төлөвлөх |
5 |
Надад уг зорилгыг биелүүлэх санхүүгийн боломж бий юу? |
Онлайн дасгалын ангид нэг удаа суралцах 50,000 төгрөгийг төсөвлөх |
Хоолонд орох, кино жүжиг үзэх гэх мэтээр төсөвлөвөл 120-150 мянган төгрөг шаардлагатай. Жоохон үнэтэй төсөв санагдаж байна. |
6 |
Энэ зорилгыг биелүүлэхэд надад мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй юу? Тэр хүнийг би олж чадах уу? |
Онлайн сургалтын багшаас өөрт тохирох заавар зөвлөгөө авах |
Сонирхолтой болзоо төлөвлөхөд тусламж хэрэгтэй эсвэл сайн ярилцаж сурахын тулд мэргэжлийн хүний зөвлөгөө илүү үр дүнтэй байх магадлалтай. Төлбөртэйгөөр л олох боломжтой. |
7 |
Энэ зорилго миний амьдралын 8 тойргийн чанарт бодитой нөлөө үзүүлэх үү? |
Эрүүл мэндийн асуудалд бодитой эерэг үр дүн гаргана |
Гэр бүлийн харилцаа сайжрах нь өдөр бүрийн амьдралд чухал үр нөлөөтэй |
|
Дүгнэлт |
Хэрэгжүүлэх бүрэн боломжтой зорилго |
Санхүүгээ тооцож үзээд төсвөө зарим үед багасгах талаар судлах, тооцох шаардлагатай |
Дээрх маягаар та зорилго бүрээ хэрэгжүүлэх алхам, шийдлүүдээ тодорхой болгосноор төлөвлөгөө илүү бодитой болж, та өөрөө өөртөө шийдвэр гаргах буюу өөртэйгөө ярилцах нөхцөл бүрдэх юм.
Одоо таны зорилгууд шигшигдээд яг бодитой хэрэгжүүлэх цөөн хэдэн зорилгууд үлдсэн байх. Ингээд 2023 онд хэрэгжүүлэх таны зорилгууд тодорлоо.
Төлөвлөлт хийж байх явцад сэтгэл хөдлөл эергээр мэдрэгдэж, хүч тэнхээ амтагддаг ч яг бодит гүйцэтгэл дээр очиход энэ мэдрэмж нисэн алга болно. Иймд өөртөө үүсэх эрсдэлийг урьдчилан тооцъё.
- Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ? Зорилгоо хэрэгжүүлэх явцад шантарна. Чадахгүй юм байна гэж няцна. Энэ үед өөртөө юу гэж хэлэх вэ? Яаж урам зоригоо сэргээх вэ гэдэгт 3 хувилбартай шийдэл гаргаарай. Тууштай байдлаа урамшуулж, өөрийгөө яаж шагнахаа бодоорой.
- Зорилгуудаа өөртөө яаж сануулах вэ? Нэг л өдөр бичсэн дэвтрээ шүүгээнийхээ нэг буланд хадгалчихсан байх вий. Зорилгоо эргэж харах өдрүүдээ өөртөө reminder, календарь тохируулах гэх мэтээр 3 шийдэл гаргаарай.
- Нэг мэдэхэд зорилгоо бүр орхичихсон байвал яах вэ? Бүр хаях уу, дахиад нэг оролдоод үзэх үү гэдэг дээр өөртөө хязгаар тавь. Ийм нөхцөл бүрдвэл ийм шийдвэр гаргана гэх мэт.
Ингээд харахад зорилгоо тодорхойлж, түүнийгээ гүйцэлдүүлэх явц нэлээд ярвигтай бололтой. Харин таны зорилгоо тодорхойлж, түүнийгээ биелүүлэх бүхий л үед таныг чиглүүлэх менторууд байвал ямар вэ?
MENTORHUB-ЫН СЮРПРИЗ
MentorHub нь салбар бүрдээ 20-40 жил ажилласан жинхэнэ мастеруудын ажлын арга барил, мэдлэг, туршлагыг залуустаа хүргэх зорилготой гар утасны аппликэйшн юм.
MentorHub нь хэрэглэгчдийнхээ 2023 оны зорилгын биелэлтэд менторуудынхаа чиглүүлэг, заавар зөвлөгөөг хүргэхээр “Шинэ онд миний зорилго” хөтөлбөрийг зарласан бөгөөд уг хөтөлбөрт таны амьдралын 8 талбарын тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэхүйц 12 хичээл, арга хэмжээ багтсан.
12 сарын турш таныг сэдэлжүүлэх хөтөлбөрийн сэдвүүд ямархуу санагдаж байна? Та хувьдаа ямар ч зорилго дэвшүүлсэн байсан уг хөтөлбөр таныг зорилгоо биелүүлэх урам зоригоор усалж, таны санал сэтгэгдлийг сонсож, тантай харилцаа холбоотой байх юм.
Хөтөлбөр танд таалагдаж байвал MentorHub аппликэйшнийг утсандаа суулгаад, бүртгүүлээд, “Шинэ онд миний зорилго” хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцаарай.
БАС НЭГЭН СЮРПРИЗ
Голомт банкны Si картын хэрэглэгчдэд зориулсан тусгай бэлэг задарлаа. Хэрвээ та Si картын харилцагч бол MentorHub аппликэйшнд улирал бүр төлөх төлбөрийн талыг Голомт банк даахаар болжээ. Та 1, 3-р улирлын төлбөрөө өөрөө төлөөд, 2, 4-р улирлын төлбөрөө Голомт банкаар даалгахыг хүсвэл ЭНД дарж, Si картаа захиалаарай. Харин та аль хэдийн MentorHub-ийн хэрэглэгч болсон бол Si карт шинээр захиалах жилийн хураамжаас 50% хөнгөлөгдөх боломжтой.
Ингээд бидний санал болгож буй аргачлал таныг шинэ оны зорилго, төлөвлөгөөгөө боловсруулахад бага ч болов нэмэр болсон гэж найдаж байна. Шинэ ондоо амьдралынхаа талбар бүрд эерэг алхам хийж, амар тайван, баяр баясгалан, эрүүл энхээр бялхсан 2023 оныг бүтээгээрэй. Та чадна.
-
13 цаг 13 мин
-
13 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин