Хоёр хүүхэд мөргөсөн Ч.Маралмаад холбогдох шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагт эхэлнэ
Үйл явдал
/
2023-01-12

Жолоодох эрхгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болно. Мөн түүнд өнгөрсөн оны 11 дүгээр сард хилийн хориг тавьсан юм. Уг хэлэлцүүлгийн үндсэн дээр шүүх хурлын товыг гаргана.

Прокуророос иргэн Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.