Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын нөхцөл байдал сургалтыг энэ сарын 9-12-нд Сүхбаатар аймагт зохион байгуулж байна.
Анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношилгооны чадавхийг бэхжүүлэх зорилготой уг сургалтад тус аймгийн ЭМТ, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, нийгмийн ажилтан 30 хүн хамрагдаж, тухайн чиглэлээрээ сургагч багш болон бэлтгэгдэж буй юм.
Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний mhGAP хөтөлбөр нь ДЭМБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилготой юм. mhGAP багц нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэг, амиа хорлолт, эпилепси, солиорол, донтолтын улмаас үүссэн эмгэг, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн болон зан үйлийн эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлаас урьдчилан сэргийлэх, удирдан зохион байгуулах арга хэмжээг багтаасан байдаг.
-
13 цаг 16 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин