Үйл явдал: "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V" эрдэм шинжилгээний хурал болно
Үйл явдал
/
2023-01-14

МУБИС-д

09:30 цагт "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V" эрдэм шинжилгээний хурал болно. 

"Новотел" зочид буудалд

09:30 цагт Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хүний нөөцийн ажилтнуудын сургалт болно.

С.Зоригийн хөшөөтэй АН-ын байранд

10:00 цагт Аймаг дүүргийн Ардчилсан намын дарга нар хэвлэлийн хурал зохион байгуулна.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ЭМДЕГ-т

11:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр ажиллана.

Яармагт 

11:00 цагт Иргэн О.Энхмаа Геронтлогийн төвийн 14 жилийн царцааг гаргахаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.

Чуулганы танхимын үүдэнд

11:30 цагт Банкны зээл судалсны шимтгэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудалд

12:00 цагт АН-ын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний Бодлогын Хорооны хуралдааны явцын талаар нээлттэй мэдээлэл хийнэ.

МУИС-ийн номын сангийн 502 тоотод

12:00 цагт ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори”, БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.