Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, энэ удаагийн санал асуулгын талаарх зорилго, ач холбогдол, зохион байгуулалт, 2017 онд болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын туршлагын тухай Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, зөвлөлдөх санал асуулгын үндсэн хүчин зүйлс нь иргэдийн оролцоо, тэднийг мэдлэг, мэдээллээр хангах явдал байдгийг онцолж, үүнд орон нутгийн удирдлага чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын зорилгыг нэгдүгээрт, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, хоёрдугаарт, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, гуравдугаарт, үндэсний зөвшилцлийг хангах хэмээн тогтоож өгснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга задлан тайлбарлаж, эдгээр нь хэрэгжилт, зохион байгуулалтын нягт арга ажиллагаа шаардахыг чухалчиллаа.
Дээрх тогтоолын дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулаад байна. Мөн тус Байнгын хорооноос Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас нарийвчилсан төлөвлөгөө гарган, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа бөгөөд тус зөвлөлийн даргаар академич Г.Чулуунбаатар ажиллаж байна. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын асуултыг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд,
-нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцоо
-эдийн засаг, баялгийн шударга хуваарилалт
-үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлал
-парламентын ардчилал, хууль дээдлэх ёс
-иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцоо
гэсэн таван чиглэлээр төсөл боловсруулна хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан мэдээлэлдээ дурдлаа.
Мөн сургалтад Үндэсний статистикий хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга Г.Зоригтбаатар нар оролцож, зөвлөлдөх санал асуулгад Засгийн газар, орон нутгийн оролцоо ямар байх, санал авах үйл явц, зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар танилцууллаа. Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох тул сонгогдсон иргэд нутаг орныхоо хаана ч байж болно, отор нүүдэл хийгээд алс хол явж байж ч мэднэ. Иймд иргэдийг оролцоог хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн Г.Зоригтбаатар, Д.Лхамсүрэн нар зөвлөв. 2017 онд анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр газарзүйн хүндрэлтэй нөхцлийн улмаас иргэнийг нисдэг тэргээр авчирсан тохиолдол гарч байсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан санууллаа.
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар зөвлөлдөх санал асуулгатай холбоотой мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санал авах үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
12 цаг 59 мин
-
13 цаг 10 мин
-
18 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин