Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн орох, гарах хэсгийн хүртээмжийг нэмэгдүүллээ
Үйл явдал
/
2023-01-14
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орчны тохижилтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн нийтийн үйлчилгээний талбайг өргөтгөн орох, гарах хэсгийн хүртээмжийг нэмэгдүүллээ.



Нийтийн үйлчилгээний зай талбай өмнөхөөсөө 2 дахин том болж өргөжсөнөөр Бүртгэлийн хэсэг, Хүлээлгийн танхимын зохион байгуулалт сайжирч, байгалийн гэрэлтүүлэг, агаар сэлгэлт нэмэгдэж байна.
Түүнчлэн тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчдэд зориулсан ханын бариул, уланд зуурагч, халуун хөшиг зэргийг байрлуулж, яаралтай тусламжийн 103, 105 болон тусгай тээврийн хэрэгслийн зогсоол гаргаснаар үйлчлүүлэгчийг түргэн шуурхай зөөвөрлөх боломж бүрдлээ.





ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 2019 онд 125.688, 2020 онд 114.168, 2021 онд 111.940, 2022 онд 153.365 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн судалгаа бий.   
Үйлчлүүлэгчийн тоо өссөнд дүйцүүлж 2022 онд тус тасагт рентген аппарат шинээр суурилуулсан бөгөөд Хүүхдийн үзлэгийн өрөө, ЭХО үзлэгийн өрөөг нэмж байгуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.
Цаашид эмнэлгийн ажилтан, албан хаагчид болон эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд чиглэсэн олон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.