Нэгдүгээр сарын 11-ний байдлаар Хятад даяар 900 сая хүн буюу хүн амын 64 орчим хувь нь коронавирусийн халдвараар өвчилсөн гэж тооцоолсноо Пекин Их сургуулийн эрдэмтэд өчигдөр мэдээлжээ.
Ганьсү мужийн хүн амын 91 хувь өвчилсөн үзүүлэлтээр бүс нутгуудыг тэргүүлж, араас нь Юннань (84 хувь), Чиньхай (80 хувь) удаалсан байна.
Удахгүй тохиох сар шинийн баярын үеэр хөдөө, орон нутгийн ард иргэдийн дунд өвчлөл нэмэгдэхээр байгааг судлаачид анхааруулжээ.
Хятадад одоо үргэлжилж буй өвчлөлийн давлагааны оргил үе 2-3 сар үргэлжилнэ гэж тооцоолсон байна.
Долоо хоногийн дараа эхлэх сар шинийн баяртай холбоотойгоор Хятадын дотоодод хотоос хөдөөг чиглэсэн асар том шилжилт хөдөлгөөн эхлээд байгаа.
Сүүлийн байдлаар Хятадын олон хотуудад халдвар тархалтын оргил үе өнгөрснийг орон нутгийн эрх баригчид мэдээлж байна.
Харин сар шинийн шилжилт хөдөлгөөн өвчлөлийн давлагааг хөдөө орон нутагт хүргэх эрсдэл үүсээд байгаа юм.
Орон нутагт голдуу хөгшид, өндөр настнууд оршин суудаг, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүрэлцээ муу байдаг нь аюул дагуулж байна.
Сар гаруйн өмнө Хятад улс цар тахалтай тэмцэх “тэг ковид” стратегиасаа татгалзаж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хилээ нээсэн билээ.
Хятадын эрх баригчид сүүлийн нэг сарын хугацаанд харьцангуй цөөн тооны хүн коронавирусийн өвчлөлөөр нас барсан тухай мэдээлж байгаа.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хэт дарсан тоо баримт мэдээлж байгааг нь шүүмжилж байсан юм.
Тэгвэл

Тэгвэл энэ долоо хоногийн Мягмар гарагаас эхлэн Хятадын засгийн газар коронавирустэй холбоотой нас баралтын тоогоо гаргахыг зогсоожээ.
-
13 цаг 12 мин
-
13 цаг 22 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин