"ГССҮТ"ийн мэс заслын баг бүрэлдэхүүн орон нутагт яаралтай тусламж үзүүллээ
Үйл явдал
/
2023-01-15

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч М.Дуламсүрэн нар энэ сарын 9-нд алсын дуудлагаар Сүхбаатар аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.  

Тухайлбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч У.Бямбаа, Ц.Алтансүх, унтуулгийн сувилагч Н.Сугаржав, сувилагч Т.Батдэлгэр, Д.Энхсайхан нартай хамтран дээрх 45 настай өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.