Булган боомтыг Бямба, Ням гарагт ажиллуулна
Үйл явдал
/
2023-01-15
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны хүмүүс өнөөдөр Ховд аймаг дахь Булган боомтод ажиллалаа.
May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
Тус боомтоор он гарснаас хойш нийт 988 тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа бөгөөд зорчигчийн хөл хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээснээр 3 улсын нийт 1029 зорчирч дамжин өнгөрчээ.
 
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Булган боомт цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байссан өнгөрсөн 1 жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байна” гэлээ.
May be an image of 2 people, people standing and outdoors
Булган боомттой хиллэдэг БНХАУ-ын ШУӨЗО-ын талаас тус улс руу нэвтэрч буй манай улсын иргэдээс ковидын шинжилгээ болон бусад бичиг баримтыг шаардахгүй байгаа талаар Булган боомт дахь Гаалийн газрын дарга О.Лхава-Эрдэнэ мэдээллээ.
Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, Шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж буй. Тус боомтыг 4 гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа бөгөөд ингэснээр боомтын хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.