“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна
Үйл явдал
/
2023-01-17

Төрийн ордонд

09:00 цагт Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

Туурган хивсний дэргэдэх студид

12:30 цагт Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүний хамт хэвлэлийн хурал зохион байгуулна.

ЭМЯ-ны гадаа

11:00 цагт иргэн О.Энхмаа Геронтологийн эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн Өргөө танхимд

11:00 цагт Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубээс “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

ТЕГ-ын үүдэнд

11:00 цагт сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ, сайд нар хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1,000 гаруй хуудас баримт, материалыг Тагнуул, Цагдаа, АТГ-т хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлд

11:30 цагт Хөгжлийн Банкны 87 хэрэг шүүх рүү шилжсэнтэй холбогдуулан эдгээр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлч нар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.