ТӨРИЙН ОРДНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗААЛЫГ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР /КОНВЕНИЕНС СТОР/-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Үйл явдал
/
2023-01-17
 
Улаанбаатар хот
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 1-р давхарт байрлах үйлчилгээний заалыг жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр /Конвениенс стор/-ийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр
Төрийн ордны үйлчилгээний заалыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
д/д Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт Байршил /хөрөнгө/ Талбайн хэмжээ /м2/
1 Сүлжээ дэлгүүр Төрийн ордон 1-р давхарт байрлах, үйлчилгээний заал 69.79 м2
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт
Материал хүлээн авах хаяг УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв
Материал нээх хугацаа, хаяг байршил 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 дүгээр давхар Нутгийн удирдлагын танхимд нээнэ.
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 15,000 /арван таван мянга/ төгрөг.
Жич:
• Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно;
• Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал • Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл; ;
• Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
• Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
• Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
• Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар;
• Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
• Талбай түрээслэх үнийн санал.
• Үйл ажиллагааны төлөвлөгөө.
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм холбогдох зөвшөөрөл.
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.
Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5.
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын Mongolia.gov.mn Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон
Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 51-260252, 99086663
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
Улаанбаатар хот
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.