Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх “НОТЛОХ БАРИМТ ШИНЖИН СУДЛАХ” нээлттэй сонсгол болж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны зээлдэгч “Бэрэн групп” ХХК-ны удирдлагууд банкны зээлийн мөнгөө хэрхэн зарцуулсан талаар тайлбар хийлээ.
Түр хороонд цугласан баримтыг үндэслэн түр хорооны дарга Б.Энхбаяр дараах асуултыг асуухад
Б.Энхбаяр: Та мөрийтэй тоглодог уу?
Гэрч: Б.Мөнхтөр: Үгүй
Б.Энхбаяр: Таны данснаас Макаогийн казино дахь АТМ-аас бэлэн мөнгө их гарсан байна.
Гэрч Б.Мөнхтөр: Би тоглоогүй гэдгээ шүүх дээрх нотолно
Б.Энхбаяр: Та зээл авахдаа улс төрд нөлөөтэй хүн, улстөрч ашигласан уу?
Гэрч Б.Мөнхтөр: Үгүй
Б.Энхбаяр: Та сайд, гишүүн байсан Бадамжунайг таних уу?
Гэрч Б.Мөнхтөр: Хальт танина. Манай Архангайн хүн.
Б.Энхбаяр: Та Сингапурт таарч түүнтэй байсан уу?
Гэрч Б.Мөнхтөр: Тиймээ таарч байсан гэв. Нээлттэй сонсгол үргэлжилж байна.
-
13 цаг 14 мин
-
13 цаг 25 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин