"Ослын эсвэл техникийн буулт" хийгээгүй
Үйл явдал
/
2023-01-17

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг БНСУ-д ослын буулт хийсэн гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас тодруулахад "Манай компанийн онгоц ослын буулт хийгээгүй. Тухайн үед БНСУ-ын "Инчён" олон улсын нисэх онгоцны буудлын зурвас манантай байсан учраас "Кимпо" гэх өөр буудалд газардсан. Ослын буулт хийгээгүй" гэв.
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарь (Улаанбаатар хотын цагаар):
  • Чингис Хаан ОУНБ-аас хуваарын дагуу 07:59 цагт хөөрсөн
  • Кимпо ОУНБ-д 10:45 цагт буусан
  • Кимпо ОУНБ-аас Сөүл хотын чиглэлд 15:00 цагаас хөөрсөн
  • Инчён ОУНБ-д 15:51 цагт буусан
  • Инчён ОУНБ-аас Улаанбаатар хотын чиглэлд 17:04 цагаас хөөрсөн
  • Чингис Хаан ОУНБ-д 20:28 цагт буусан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.