Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчид оны отгон хурлаа хийлээ
Өнөөдөр /2022-12-15/ Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр улирлын ээлжит хуралдаан зохион байгуулагдаж, нийт 8 асуудал хэлэлцэн, 4 асуудалтай танилцлаа.
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа
Хуралдааны үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Доржзодов 2023 оныг “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” жил болгох санал гаргасныг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжив.
Хуралдаанаас дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 91,2 хувийн гүйцэтгэлтэй, хангалттай гэж дүгнэж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг баталлаа.
Мөн дүүргийн 2023 оны төсөвт нийт 173,964,138.1 төгрөгийн орлого, Нийслэлийн төсөвт 123,592,259.8 төгрөг төвлөрүүлэхээр болсон бол, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 7,142,200.0 төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 1,585,584.4 төгрөгөөр гүйцэтгэхээр тус тус хэлэлцэн баталсан.
Засаг дарга Ө.Сумъяабаатар
Хуралдаанаар:
-Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлт дүгнэх тухай
-Баянгол дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт батлах тухай
-Баянгол дүүргийн 2023 оны төсөв батлах тухай
-Баянгол дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
-Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
-Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай
-Шагналд тодорхойлох тухай
-Талбай нэрлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
ИТХ-ын Ажлын албаны дарга А.Даваажаргал
Түүнчлэн:
-Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагаа
-Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаа
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, холбогдох шийдвэр, тогтоолыг гаргасан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.236.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 11 мин
-
17 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин