“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар Судлалын Үндэсний Төв(ХСҮТ), Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК) болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр монгол хүнд утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутац илэрсэн талаарх судалгааны дүгнэлтийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээллээ.
Тэрбээр "Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар асар их нөлөөлж байдаг. Удаан хугацаанд агаарын бохирдолтой орчинд амьдрах нь амьсгалын зам болон зүрх судасны өвчтэй болох суурь эрсдэлийг бий болгодог. Гэнэт зүрх хаагдах, тархинд цус харвах зэрэг нь үүний цочмог илрэл.
2017 оноос хойш буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн. Манай улсын судлаачид болон Франц, Испани, Сингапурын их сургууль, Нью-Йорк дахь судалгааны байгууллагын судлаачид дээрх чиглэлээр судалсан. Үүнд гадаад, дотоодын судалгааны 14 байгууллага оролцсон. Уг судалгааны эцсийн дүгнэлтээр монгол хүнд утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутац илэрсэн гэдгийг тогтоосон. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутац үүсгэх өндөр эрсдэлтэй. Энэ нь монгол хүнд элэгний эсийн хавдрын мутац үүсгэж байна" гэв.
Үргэлжлүүлэн "Бусад улс орны элэгний эсийн геномийг манайхтай харьцуулж харвал хоорондоо ялгаа байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орны иргэдэд байхгүй хоёр төрлийн элэгний хавдрын шинэ мутац илэрсэн. Монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн гэсэн үг.
Миний бие 2011 онд судалгаа хийж байсан. Тодруулбал, шөнийн цахилгаанд хөнгөлөлт үзүүлэх үед жилд 550,000 тонн нүүрсийг шатаалгүй хэмнэсэн. Улмаар нүүрс шатаах процесс багассанаар нийт нас баралтыг 14.7-17.5 дахин бууруулах боломжтой хэмээх үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний үхэл утаанаас үүдэлтэй бий болоод байна гэсэн үг. Бидэнд утаанаас үүдэлтэй үхлээс зайлсхийх боломж байсан" хэмээв.
-
14 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин