Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын дагуу ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 2022 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг нийт 76 байгууллагаас 2023 оны 01 дүгээр 10-наас 13-ны хооронд хүлээн авч дууслаа.
Уг үйл ажиллагааны тайлангийн хурлыг 1 дүгээр сарын 13-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус хурлаар жилийн эцсийн тайлан хийж гүйцэтгэх явцад гарсан алдаа, оноо, тулгамдсан асуудал зэргийг хэлэлцлээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын мэдээний сангийн бааз, сарын улирал, жилийн эцсийн тайлангийн хамралтын байдалд дүн шинжилгээ хийж танилцуулан, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Хуралд нийт 76 эрүүл мэндийн байгууллага оролцохоос танхимаар 38, цахимаар 15 хүн оролцож хамрагдалтын байдал нь 69.7%-тай байлаа.
-
14 цаг 12 мин
-
14 цаг 23 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин