Отрын гэрт яаралтай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ
Үйл явдал
/
2023-01-19

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны 1-р сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч, цус алджээ. Уг дуудлагын дагуу эмч нарын баг очиж яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд уулзуулсан байна.

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон н.Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч н.Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран  яаралтай тусламж үзүүлэн, хагалгааг хийжээ.

Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд салбарын яамнаас талархал илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.