Д.Амарбаясгалан: 832,354 хүүхдийн МӨНГӨ өнөөдөр орно. Та бүхэн минь ТАЙВАН БАЙГААРАЙ!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-19

Засгийн газраас мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ингэхдээ “Хүүхдийн мөнгө өнгөрсөн 17 жилийн хугацаанд нэг ч хүүхдийг орхилгүй олгогдож ирсэн. Одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 91 хувь ямар ч хоцрогдолгүй мөнгөө авна. 91 хувиас 72 хувь нь буюу 832,354 хүүхдийн мөнгө өнөөдөр орно. Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 21,513 иргэнээс мэдээллээ залруулах хүсэлт ирүүлсэн байна. 22 мянган иргэн биеэр ирж мэдээллээ нягталж, 69,910 иргэн утсаар залгаж лавлагаа аваад байна.

Ингэснээр 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварлаад байна. Нийт иргэддээ дахин анхааруулахад хүүхдийн мөнгөнд хамрагдах 91 хувь тайван байхыг хүсч байна,  нэг хүүхэд хохирч үлдэхгүй. Бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй байгаа 91 хувиас хасагдчих гээд байгаа иргэдийн мэдээллийг залруулахаар бүх түвшиндээ анхааран 14-21 хоногт хэвийн болгоно. Төрийн ажил гүйцэтгэх нэгжүүдэд харилцан хүндэтгэлтэй ажилласнаар энэ нөхцөл бий болно. И монголиа нэгдсэн системийн ачааллаас шалтгаалсан саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засч хэвийн болгоод байна” гэлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.73.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.