Хөгжлийн банкны хэрэг дээр УЛС ТӨРД нөлөө бүхий 5 хүн яллагдагчаар татагдсан
Үйл явдал
/
2023-01-19

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од: Хөгжлийн банкны хэрэг дээр улс төрд нөлөө бүхий 5 хүн яллагдагчаар татагдсан. Хэргийг Шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа

Одоо Хөгжлийн банкны хэрэг дээр бол Улс төрд нөлөө бүхий 5 хүн яллагдагчаар татагдсан. Хэрэг одоо Шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэдэг эрх зүйн баримт бичигт үйлдэгдээд дууссан байгаа.

Тэгэхээр одоо бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд шилжигдсэн байгаа гэж ойлгох хэрэгтэй.

  Нүүрсний хэрэг дээр нэр дурдагдсан хүмүүсээс мөрдөх байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татъя гэсэн саналыг нийслэлийн прокурорын газарт зарим хүмүүсийг гаргасан байгаа.

Тухайлбал ЭТТ захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг яллагдагчаар татсан байгаа. Өмнө нь Таван толгой ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж байна, Ариунболд гэсэн хүмүүс яллагдагчаар энэ хэрэг дээр татагдаад явж байгаа. Мөн УИХ-ын гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Улсын Прокурорын газраас гарсан байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.212.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.