Монголчууд гуймтгай мөртлөө голомтгой улс. Ундаа, усны савны бөглөө, нүүрснийхээ шуудай, талхныхаа уут гэх мэт энэ зэргийн юмаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүй улс байна гэдэг харамсалтай. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 60-80 хувийг гадаадаас авдаг. Дотооддоо цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч сав баглаа боодлыг нь мөн л "айл"-аас худалдан авдаг.
Манай улсад цэвэр хуванцар дахин боловсруулах дөрвөн үйлдвэр байдаг хэдий ч хятад эзэнтэй. Харин хаягдал хуванцар болон бусад түүхий эдийг дахин боловсруулдаг Монголын таван үйлдвэр ажилладаг гэх мэдээлэл байдаг.
Тэгсэн мөртлөө их цамаан загнана. Ундааны шил, лааз, сав, сүүний цаасаа нэг удаа хэрэглээд л хаядаг. Энд тэндгүй хийсч, хогийн цэгүүдийг дүүргэнэ. Бид нэгэнт үйлдвэрлэж чадахгүйгээс хойш дахин боловсруулж, үйлдвэрлэлдээ ашигладаг болъё.
Төрөөс нийслэлийн хог хаягдлыг тээвэрлэхэд жилдээ 20 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Улаанбаатар хотын хог хаягдлын тайлангаас харахад жилд дунджаар 1 сая 400 мянган тонн хог хаягдал гардаг. Хүн нэг удаа хэрэглэсэн сав, шил, лаазаа шууд хог руу хаядаг. Хогоо ангилан хаях соёлд суралцаж, тэр их мөнгийг гадаад руу урсгахгүй, авч үлдэх боломж одоо ч бий.
200 мянган тонн хог хаягдлыг түүхий эдийн цэгүүд мөнгөөр худалдан авдаг бол төвлөрсөн хогийн цэгээс 100 тонн хог хаягдлыг нь хог түүдэг хүмүүс дахин ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэх судалгаа байна. Үлдсэн 1.1 сая тонн хог хаягдлыг тариф төлж, төвлөрсөн гурван том хогийн цэг дээр буулгаж, булдаг аж. Үүнээс үзэхэд бид нийслэлд “үйлдвэрлэж буй” нийт хог хаягдлын зөвхөн 20 хувийг л дахин боловсруулж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
-
12 цаг 17 мин
-
12 цаг 28 мин
-
18 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин