Тэдний дунд улс төрд нөлөө бүхий этгээд, УИХ-ын гишүүн нэг байгаа нь А.Адъяасүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Төрийн нарийн бичгийн дарга нэг, Засаг дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, ХХЕГ-ын харьяа байгууллагын 4 албан тушаалтан, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ажилтан 4, Боомтын захиргааны мэргэжилтэн нэг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтан 6, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтан 3, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байгаа аж.
Хэргийг шалгах АТГ-ын Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 118 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авчээ.
Энэ хугацаанд 21 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа.
-
12 цаг 10 мин
-
12 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин