Хөгжлийн Банкнаас зээл авсан компаниуд эргэн төлөлт болон зарцуулалтыг мэдээлж буй нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголд "Изинис эйрвэйз" ХХК-ийн гэрч мэдээллээ өгсөн бол "Пирамид орд" ХХК-ийн зээлийг хэлэлцэж эхэллээ. "Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар Түр хорооны сонсголд нийт найман гэрчийг дууджээ. Эдгээрийн гурав нь Хөгжлийн Банкны өмнөх удирдлага бол тав нь тус компанийн хамаарал бүхий этгээд байна.
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй бол хэлтсийн захирал асан Б.Уянга оролцохоор ирж байгааг ажлын албанаас танилцуулав.
Харин Пирамид орд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон хоёр өмгөөлөгчийн хамтаар, тус компанийн хамаарал бүхий этгээд Д.Батжаргал нар ирсэн бол нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулжээ.
Тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан тухай өчигдөр мэдээлсэн.
Мөн "Пирамид орд" ХХК-ийн хамаарал бүхий этгээд ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг гэрчээр дуудсан байна. Тэрбээр "Прокуророос асууж байгаад эргэж хариу мэдээлнэ" гэж байсан. Харин өнөөдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул оролцох боломжгүй гээд эмнэлгийн магадалгааг Хянан шалгах Түр хорооны ажлын албанд ирүүлсэн хэмээн мэдээллээ.
-
12 цаг 10 мин
-
12 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин