Хятадууд маргааш туулай жилээ угтах бол Вьетнамчууд муур жилтэй золгоно. Яагаад гэвэл Вьетнамд 12 жилийн хоёр нь Хятадаас ялгаатай байдаг. Хулгана, бар, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн 10 жил нь адилхан. Харин Вьетнамд туулай жилийн оронд муур, үхэр жилийн оронд одос үхэр жил гэж байдаг.
Вьетнамчууд яагаад муурыг дээдэлдэгийг тайлбарлах олон хүчин зүйл бий. Соёлын мэргэжилтэн Нгуен Хиу Тиний хэлснээр гол хариултыг будааны талбайгаас олох боломжтой гэнэ. “Будаа бол Вьетнамын хөдөө аж ахуйн асар том хэсэг. Гэвч тариалангийн талбайд харх аюул учруулдаг тул тэднийг агнадаг гэдэг утгаараа муур нь Вьетнамчуудын дунд алдартай амьтан” гэж тэрээр хэлжээ.
Хоёрдугаарт, Вьетнамчууд хулгана, туулай хоёрыг хоорондоо холбоотой амьтад гэж үздэг. Тиймээс 12 жил дотор хоорондоо ижил төстэй амьтад байгаад дэмий гэж үзсэн байх магадлалтай.
Муур жилийг Вьетнамд аз жаргал, саадгүй амьдралын бэлгэдэл гэж үздэг. Мөн муур жилд төрсөн хүмүүс ихэвчлэн идэвхтэй, шаргуу, ажилсаг байдаг гэж Вьетнамын соёлын мэргэжилтэн хэлжээ.
-
12 цаг 16 мин
-
12 цаг 26 мин
-
18 цаг 10 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин