Анзаардаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр "НЭГДҮГЭЭР САРЫН 30"
Үйл явдал
/
2023-01-21

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 74 дэх удаагийн чуулганы 2021 оны 05-р сарын 31-ий өдрийн хуралдаанаар жил бүрийн 01-р сарын 30-ий өдрийг Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн онцлог нь жил бүрийн 01-р сарын 30-ны өдөр анзаарагддаггүй өвчнүүдийн хор холбогдлын талаарх дэлхийн хамгийн ядуу буурай хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Мөн энэ өдөр эдгээр өвчнийг хянах, бүрэн болон тодорхой хэмжээнд устгах боломж байгааг дэмжихийг хүн бүрд уриалдаг. 

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн хамтрагч нар 2021 оны 1-р сард төрөл бүрийн зайн цахим арга хэмжээнүүд болон мэдээлэл, сурталчилгааны олон ажлуудыг зохион байгуулсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн шийдвэрийн дагуу ДЭМБ Анзаарагддаггүй өвчнүүдийн нэгдэлд нэгдэж, өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж байна. Нэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн зарим томоохон үйл явдлуудыг дурдвал: Анзаарагддаггүй өвчнүүдийн анхны замын зураглалыг 2012 онд баталсан; Тухайн жил Анзаарагддаггүй өвчнүүдийн Лондонгийн тунхаглал түгээгдсэн; Одоогийн шинэ замын зураглал 2021 оны 1-р сард батлагдсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.