М.БАЯРАА: Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна
Үйл явдал
/
2023-01-21

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн долоо хоногт "Ердөө 90 минут их цэвэрлэгээгээр явган зам болон халтиргаа гулгааг цэвэрлэсэн. ААН-үүд идэвхтэй оролцож 50 метрийн цэвэрлэгээг сайн хийж байна" гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "2023 онд хувийн хэвшлийнхэн худалдан авах ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хог цэвэрлэгээний ажлыг төр дангаараа оролцохгүй. Тухайлбал, Гачууртын аманд буй хур хогийг цэвэрлэхийн тулд төсвийг нийслэлээс гаргаад тухайн нутагт ойрхон байгаа ААН цэвэрлэгээг хийх боломжтой. Орон нутаг руу зарим төсвийг шилжүүлнэ. Адуу, малгүй бүс болох, золбин нохой, муурын устгал, гудамжны гэрэл, ногоон байгууламжийн асуудлаар хувийн компаниудтай хамтарч ажиллана. 

Технологийн дараагийн шат руу орох болсон. Цэвэрлэгээ үйлчилгээг алийн болгон гараар цэвэрлэх вэ.

Ойр орчноо цэвэрлэдэг ААН-үүдийг нийслэлээс дэмжинэ, урамшуулна"
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.