Ж.ЭРХЭМБААТАР: Цахим орчин эрүүл аюулгүй байх ёстой учир ОНМХ-ын аюулгүй байдлын тухай хуулийг баталсан
Үйл явдал
/
2023-01-21

Ж.ЭРХЭМБААТАР: Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хүний эрхийг хамгаалах хуулийн 6.1.3  гэдэг  заалтын найруулга дээр алдаа гарсан тул буруу ойлголт төрүүлээд байна. Энэ нь албан тушаалтан ажлаа хийж байхдаа олж авсан мэдээллээ олон нийтийн сүлжээнд тараахгүй байх тухай заалт юм. Энэ заалтыг татварын байцаагч нар хүний мэдээллийг тараадаг асуудал гардаг учир оруулсан ч хэлэлцүүлгийн явцад хасагдсан.

6.1.3 заалтад гүтгэх доромжлох гэж оруулсныг хассан. Учир нь бусад хуулиар зохицуулагдаад явдаг. Харин заналхийлэл гэдэг үгийг үлдээсэн яагаад гэвэл цахим орчинд хүнийг хуурч мэхлэн нүцгэн зургийг авах гэх мэтээр сул тал үүсгэн заналхийлэх явдал маш их гардаг.

Яагаад энэ хуулийг баталсан гэхээр өдөр тутам хүний эрх зөрчих явдал гарсаар байдаг. Цахим орчин нь эрүүл аюулгүй байх ёстой. Гэвч үйлдэгдэх гэмт хэргийн тоо сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд нэмэгдэж байна. Жишээ нь: Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэргийн тоо 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилангийн гэмт хэрэг 280  хувь өссөн. Энэ тоо бүрийн цаана бодит амьдрал бий. Тухайн хүүхдийн ирээдүй, бэлгийн халдашгүй байдал гэх мэт маш чухал асуудлууд хөндөгдөж байна. Хохирогчид өөрт нь тохиолдсон зүйлийг таслан зогсоохыг л хүсдэг.

6.2.2 нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Бөөнөөрөө нийлж нэг хүнийг тэвчишгүй байдалд оруулах зэргийг тусгасан. Хамгийн харамсалтай энэ заалт хасагдчихлаа. Татварын тухай хууль дээр хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж болно, гэсэн заалт байсан. Тиймээс үүнийг хориглоно гэж оруулж өгсөн ч найруулгын алдаа гаргасны улмаас хасагдсан. Олон нийтийн сүлжээний дүрмүүдийг судлаж, туршлагатай улс орны туршлагыг оруулсан. Яаж энэ зөрчилтэй контентуудыг тодорхойлох юм бэ гэхээр

Нэгдүгээрт: Агуулгыг нь харна хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой байна уу?

Хоёрдугаарт: Зорилгыг нь харна.Хэн нийтэлсэн бэ гэдэг нөлөөллийг харна. Жирийн иргэн нийтлэх, нэр нөлөөтэй хүн нийтлэх нь өөр юм.

Иргэд гомдлыг гаргана. Уг хүсэлтийг фейсбүүк рүү 72 цагийн дотор явуулна. Энэ мэдээллийг устгах эсэхийг фейсбүүк шийднэ.

Энэ хууль дээр хэр сайн суусан юм бэ?

2017 оноос хойш энэ төсөл явж эхэлсэн.  Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 400 хуудас судалгаа хийсэн. Энэ хууль бол процессын дагуу л явсан.

Яагаад энэ хуулийг яаралтай горимоор оруулж ирсэн бэ? Хүний эрхийн асуудалд ул суурьтай хандах ёстой биз дээ!

Цахим хөгжил харилцаа холбооны яам бол хуулийн төслийг боловсруулсан. Үүнийг Засгийн газар дэмжээд Улсын Их Хуралд өргөн барьсан гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.211.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.