УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганыг хааж үг хэллээ.
Тэрбээр "Намын чуулган тавьсан зорилгоо биелүүлсэн гэж хэлж болохоор байна. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт амжилт, алдаагаа эргэн харж, шинэ эргэлтийг эхлүүлэх түүхэн хариуцлага бидэнд ногдож байна.
Гагцхүү хууль засагладаг шударга нийгмийг бий болгож, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглалын гээд 10 баг хуулийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх шаардлага УИХ-д тавигдаж байна.
Эдийн засгийг төрөлжүүлэх багц хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бүхнийг экспортод уриан дор импортыг орлох экспортыг нэмэгдүүлнэ.
Чуулганы завсарлагын хугацаанд ард түмнээ сонсох аян өрнүүлж, дээрх багц хуулиудын хүрээнд гишүүн бүр тойрогтоо ажиллана. Гэнэт хууль оруулж ирж батлагдлаа гэсэн шүүмжлэл дагуулах биш, амьдралд хэрэгтэй хууль батлахын тулд иргэдтэйгээ уулзах ажил назгайрсан байна.
Ард түмний оролцоотой төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн хуульд тогтоох ажилд анхаарах биш баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгадаг, эх орны баялгийн хуваарилалтад ард түмний хяналтыг тогтоож чадвал төлөөллийн ардчилал хэрэгжиж чадна.
Байгалийн баялгийг тэгш хуваарилах төрийн бодлого ард түмний хяналтад байж зөв болно. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хаврын чуулганы эхэнд батлах ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэдгийг хэллээ
-
12 цаг 12 мин
-
12 цаг 23 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин