Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНХАУ-аас 224 автобусыг энэ ондоо багтаан оруулж ирэхээр төлөвлөөд байгаа.
Он гарсаар 117 автобус орж ирсэн бол эхний ээлжинд 30 автобусыг өнгөрсөн даваа гараг буюу нэг сарын 16-наас нийтийн тээврийн зургаан чиглэлд үйлчилгээнд гаргасан.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүлээгдэл дунджаар дөрвөөс найман минут байснаар зорчих эрэлтийг хангадаг бол тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэлээс шалтгаалан энэ хугацаа 15 минут орчим байгаа. Шинэ автобуснууд үйлчилгээнд гарснаар хүлээх хугацаа багасах боломжтой хэмээн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Уг автобусны техникийн үзүүлэлт нь Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, Евро V дизель хөдөлгүүртэй, хана, тааз, шал зэрэг нь гал, усанд тэсвэртэй, хажуу цонх нь бууралттай, цантахгүй, давхар шилтэй, гулсаж онгойдог, агааржуулалт, иж бүрэн дулаалгын системтэй, жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай, уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай, тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулсан налуу шат, тэргэнцэрийн бэхэлгээтэй, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан, хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн юм.
Шинэ автобустай холбоотой жолооч, иргэдийн санал хүсэлтийг тодрууллаа
Жолооч:
"Өмнөх автобуснууд эвдрэл гэмтэл ихтэй хэцүүхэн байсан. Өөрсдөө засуулаад, хаяхийг нь хаяаад л явдаг байлаа. Шинээр орж ирсэн автобусны хувьд техник технологи нэлээд өөрчлөгдөж, шинэчлэгдсэн гэж сонссон. Энэ автобусны хувьд зааландаа дулаахан, хий удаан, явдал зөөлөнтэй юм байна"
"Өмнөх автобусанд камер гэж зүйл байгаагүй толиндоо л хараад явдаг байсан. Камер шийдэж өгсөн нь жолооч бидний хувьд илүү амар байна. Суудал ч мөн илүү тухтай болжээ. Бүх автобусаа л ингэж шинэчлэх хэрэгтэй дээ"
Зорчигчид:
“Нийтийн тээврээс бидний хамгийн их хүсэж байдаг зүйл нь дулаахан цэвэрхэн орчин байдаг. Шинэ автобусны хувьд дулаахан цэвэрхэн, тохилог байгаа нь сэтгэлд нийцэж байна. Эрүүл мэндэд ч сайн байна шүү дээ”
“Шинэ автобус дулаахан, цэвэрхэн сайхан байна. Энэ парк шинэчлэлт хийгдэж байгаа нь зөв хэрэг. Бүх автобусаа л шинэчлэх хэрэгтэй. Замын түгжрээ ч багасна байх. Хуучин автобуснууд хүн ихтэй, хүйтэн байдаг байсан. Тэр тусмаа өглөө оройдоо, ажлын цагаар хүлээлэг ихтэй, цаг минутандаа ирдэггүй. Шинэ автобус явж эхэлснээр энэ асуудал багасна байх аа.”
“Ая тухтай, тохилог дулаахан байна. Энэ автобусаа олноор оруулж ирээд, бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй. Хуучин тээврүүд бол өглөө оройдоо хүйтэн байсан. Актлагдсан тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэдийн хувьд шинэ автобусанд их таатай байх шиг байна. Гэхдээ арай зай багатай юм шиг санагдлаа”
-
12 цаг 16 мин
-
12 цаг 27 мин
-
18 цаг 10 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин