31 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 12 сарын 16-наас 18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ оны 01 сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга боллоо. Мөн Ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчдаас хамгийн өндөр оноог авснаар 2022 оны Ой тогтоолтын ДЭЛХИЙН АВАРГА-аар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тодорлоо.
Монгол улсын баг тамирчид 90 багц медалиас 54 медаль (20 алт, 15 мөнгө, 19 хүрэл) хүртэж, 19018 оноогоор “ДЭЛХИЙН АВАРГА БАГ” боллоо.
-
11 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин