ТОП-20 индексийн багцыг шинэчилж таван компани нэмэгдэж, таван компани хасагджээ
Үйл явдал
/
2023-01-24

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцын 15 компани хэвээр үлджээ.

"Махимпекс" ХК, 
"Би Ди Сек" ХК, 
"Дархан нэхий" ХК, 
"Талх чихэр" ХК
"ЛэндМН ББСБ" ХК хасагджээ.

Шинээр
"Төрийн банк" ХК, 
"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК, 
"Богд банк" ХК,
"Сэндли ББСБ" ХК,
"Голомт банк" ХК нэмэгдэн, шинэ багцыг бүрдүүлжээ. 

Хувьцааны бүртгэлийн I ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани нь:

  • 10 тэрбум төгрөгөөс доошгүй зах зээлийн үнэлгээтэй,
  • Сүүлийн жилд 5 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний борлуулалтын орлоготой эсхүл 1 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний цэвэр ашигтай.
  • Нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх, эсхүл тухайн компанийн хувьцааны хагас жилээрх арилжигдсан үнийн дүн нь биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн 5-аас доошгүй хувь байх шалгуур, шаардлагыг тус тус хангасан байна.

Үнэт цаасны нэр

Үсгэн код

Зах зээлийн үнэлгээ /20221230/

Өдрийн дундаж гүйлгээ

1

"АПУ" ХК

APU

1,584,895,341,813

59,732,950

2

"Голомт банк" ХК

GLMT

1,030,229,407,844

23,082,452

3

"Ард санхүүгийн нэгдэл " ХК

AARD

139,637,603,440

88,800,054

4

"Эрдэнэ Pесурс Девелопмент Корпорэйшн" ХК

ERDN

227,286,864,495

10,565,106

5

"Инвескор ББСБ" ХК

INV

379,100,126,405

9,758,428

6

"Төрийн банк" ХК

SBM

494,512,534,125

6,953,841

7

"Сэнтрал Экспресс Си Ви Эс"ХК

CUMN

139,920,214,817

16,727,178

8

"Говь" ХК

GOV

193,717,536,000

8,519,435

9

"Улсын Их Дэлгүүр" ХК

UID

145,556,802,384

7,888,476

10

"Тавантолгой" ХК

TTL

426,851,446,000

3,612,162

11

"Түмэн шувуут" ХК

TUM

70,092,000,000

15,452,054

12

"Монос хүнс" ХК 

MFC

51,000,002,389

13,638,418

13

"Мандал даатгал" ХК

MNDL

52,547,465,672

10,071,254

14

"Сүү" ХК

SUU

162,354,050,801

2,854,496

15

"Богд банк" ХК

BOGD

124,937,500,000

4,355,912

16

"Ард кредит ББСБ" ХК

ADB

36,009,850,054

5,135,202

17

"Ард даатгал" ХК

AIC

23,218,750,000

6,931,135

18

"Монгол шуудан" ХК

MNP

99,072,497,367

1,323,599

19

"Сэндли ББСБ" ХК

SEND

36,242,932,700

2,269,402

20

"Бодь даатгал" ХК

BODI

29,926,912,544

2,837,642

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.